Холбоос

Tokhiruulga.mn >

Талархал

Tokhiruulga.mn цахим хуудсанд багтсан 100 үйлдэл гүйцэтгэх чадвар алдалтын нэршлийг ICFD буюу өвчин онош, үйлдлийг ангилах олон улсын аргачлалд суурилан багцалсан. Монгол улс уг аргачлалыг хараахан нэвтрүүлээгүй байгаа тул дотоодын эрх зүйн хүрээний зохицуулалт болон хэрэгжүүлэх тогтолцоо нь цогцоор хөгжөөгүй байна. Тиймээс хуулийн мэдээ буланд оруулах мэдээлэл уялдаатай цогц биш байгааг хүлээн зөвшөөрөхийн сацуу олон улсад ч мөн хариултгүй байсан асуултууд шийдлээ олж, бодлого хэрэгжилт хоёр нь хэрхэн нэг нэгнээ дэмжин цогц тогтолцоо болон хөгжсөнийг сонирхуулах зорилгоор халуун сэдэв буланг хамтад нь оруулав. Монгол улсын засгийн газар соёрхон баталсан НҮБ-ын Хөгжлийн Бэрхшээлтэй Хүний Эрхийг Хамгаалах тухай Конвенц болон АНУ-ын ADA гэсэн хоёр том эрх зүйн баримт бичиг нэг нэгнээ нөхөн дэмждэгийг баталсан судалгаа ч байдаг. Эдгээр хоёр баримт бичиг дээр дурдсан ICFD аргачлалтай шууд холбоотой юм. Тэгвэл манай улсын хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль дээрх Конвенцын утга санаанд үндэслэгдсэн гэдгээс дүгнэхэд энэхүү цахим хуудас маань удахгүй нэвтрэх ICFD аргачлал болон дагалдан гарах бусад олон шинэчлэлүүдийг урьтаж чухал гарын авлага болон түүчээлж байна.

Уг үйл ажиллагааны тэргүүний эгнээнд сууж байсан нэгэн ажил олгогчийн төлөөлөл Өөрт маань ажил санал болгож, өөр өөр үйлдлийн алдагдалтай гурван өөр хүнийг ажилд авах үйл явцаа үргэлжлүүлэн тун удалгүй ажилд авсан сайхан түүх бий. Энэ үйл явдлаас хойш дөрөв дэх жилдээ амжилттайгаар ажиллаж байна бидний дөрвөн нөхөр. 2022 оноос эхлэн хөрөнгө босгох, агуулгаа бэлтгэх ажлыг бага багаар хийсээр 2023 оны 12 дугаар сард албин ёсоор цацалтаа хийлээ. Хүртээмжтэй хөдөлмөр эхлэлтэд ажлын байрны тохируулга, ерөнхий ажлын орчны ээлтэй байдал асар чухлыг ойлгож дэмжин хандиваа өргөсөн хувь хүмүүс, санхүүжүүлэгч байгууллагууддаа талархаж байгаагаа илэрхийлэх энэ өдрийг тэсэн ядан хүлээж байснаа хэлэх юун. Нүдэнд зураглаж, сэтгэлд хоногшсон дурсамжуудыг бүгдийг дүрслэн тоочмоор байвч та бүхний цагийг үнэлэхийн учир үүгээр эцэслэе дээ.

Гэрэлт Цох Байшин ТББ

gerelt.tsokhb@tokhiruulga.mn

Tokhiruulga.mn

© Гэрэлт Цох Байшин ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.